A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Аймгийн гадаргын ус бохирдолгүй, цэвэр гэж гарчээ

Аймгийн гадаргын ус бохирдолгүй, цэвэр гэж гарчээ

Image may contain: tree, sky, outdoor, nature and water

Архангай аймгийн УЦУОША-ны Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур -Тариат, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Архангай аймгийн гадаргын усны чанарын 09 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур, Их тамир-Хойд тамир, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр гэж гарчээ.