A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг найман төрлөөр хийжээ

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг найман төрлөөр хийжээ

Image may contain: 1 person
Архангай аймгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд 19 сумын хэмжээнд газар хөдлөлт, хүчтэй салхи, шуурга, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, усны осол объектын гал түймэр, ган, зуд, үер, ой хээрийн түймэр гэсэн гамшгийн 8 төрлөөр хийжээ.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийснээр аймгийн 19 сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Архангай аймгийн хэмжээнд гамшгийн төрлөөр авч үзвэл хүн, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, ган, зуд, үер, ой хээрийн түймэрт өртөх байдал их гэж үнэлэгдсэн байна.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Цэцэрлэг салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг мэргэжлийн 32 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Image may contain: 3 people, people sitting and indoor
Image may contain: 9 people, people sitting, table and indoor