A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Image may contain: 1 person
Ахмад настай азай буурлууд Та бүхнийхээ амар мэндийг эрж, намрын дунд сарын налгар сайхан өдрүүдийн мэндийг хүргэе.
Арын сайхан хангай нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зорилусан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дуурайлал авч байдаг билээ. Өнөөдөр Архангай аймгийн хэмжээнд 9000 гаруй ахмад настан аж төрж байна. Бид тэднийхээ нийгмийн асуудал, ахмадуудад зориулсан үйлчилгээг сайжруулан нэмэгдүүлэх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байна.
Ахмад залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэн та бүхнээсээ өвлөн суралцаж, халамжлан тэтгэх нь чухал юм.
Та бүхний минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай байх болтугай.
Сайн сайхныг хүсэн ерөөе.