A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Сумдад амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдээллээс хол байна

Сумдад амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдээллээс хол байна

Image may contain: 2 people, basketball court and indoor
Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханган ажиллах орон тооны бус зөвлөлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Чулуут, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр гэсэн 10 суманд ажилласан байна. Дээрх ажлын хэсэг сумдад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд, асран хамгаалагч нартай уулзалт хийж, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, мэдээ мэдээлэл өгөх, хууль сурталчлан таниулах зорилгоор ажиллаад иржээ.
Суманд амьдарч, ажиллаж байгаа ХБИ-д өөрт холбоотой мэдээ, мэдээллээр хомс, сургалт мэдээлэл огт хамрагддаггүй, ХБ хүний эрхийн тухай хууль, тогтоомж, шинээр гарч буй бодлого шийдвэрүүдийн талаар ямар ч мэдлэггүй байжээ. Мөн Халамжийн сангаас олгодог хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнүүд болон бусад төрийн үйлчилгээний талаар ч мэдээлэлгүй байжээ.
Уулзалтуудад Эрдэнэмандал, Чулуут сумынхан маш идэвхтэй оролцсон ба нийт оролцсон иргэдийн зүгээс жилдээ нэг удаа мэдээлэл өгөх, иргэдийг идэвхижүүлэх ажил хийж байхыг санал болгосон байна.