A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Сумдын удирдлагуудын ээлжит цахим хурал боллоо

Сумдын удирдлагуудын ээлжит цахим хурал боллоо

Image may contain: 4 people

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагуудын удирдлагууд- сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сургууль, цэцэрлэг, ЭМТ, Соёлын төвийн эрхлэгч, дарга нарыг хамруулан өнөөдөр онлайн хурлыг анх удаа зохион байгууллаа. Онлайн хурлаар хариуцлагатай, уялдаа холбоог сайжруулах, шуурхай байх зорилгын хүрээнд Засаг даргын захирамжийн биелэлт, албан даалгавар, хүн амын өрхийн мэдээллийн сангийн шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлууд хангалтгүй зэрэг асуудлаар 18 сумын 100 гаруй алба хаагчдыг хамруулж, тодорхой чиглэлээр үүрэг өгч, санал сонслоо. Сумдын зүгээс сургууль, цэцэрлэг, ЭМТ-ийн шинэ барилга болон засварын гүйцэтгэлийн ажил удаашралтай байгааг хэлж байлаа. Энэ хүрээнд аймгийн удирдлагын зүгээс сум болон мэргэжлийн байгууллагуудад гэрээний хугацаа хэтэрсэн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Image may contain: one or more people, screen and indoor

Image may contain: 5 people

Image may contain: 1 person, sitting and indoor