A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл (хуудас 2)

Мэдээ, мэдээлэл

Батцэнгэл сум “Тамирын төгөл” байгуулж байна

Батцэнгэл сумынхан “Хамтаа хийцгээе” аяны хүрээнд “Тамирын төгөл” байгуулах эрүүл, таатай цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор 10 дугаар сарын 15-нд бүх нийтээрээ мод тарьжээ. Нийт 5 га талбайд 150 ширхэг голт бор, 1650 ширхэг улиасыг албан газар , аж ахуй нэгж байгууллага, сурагчид, иргэд нэгдэж тарьсан байна.

Дэлгэрэнгүй »

Аймгийн гадаргын ус бохирдолгүй, цэвэр гэж гарчээ

Архангай аймгийн УЦУОША-ны Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур -Тариат, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Архангай аймгийн гадаргын усны чанарын 09 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур, …

Дэлгэрэнгүй »

Цэргийн насны залуус эрүүл мэндийн шалтгааны улмаас хасагдах нь их байна

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 2-р ээлжийн цэрэг татлагыг сум, аймгийн төвд 10-р сарын 2-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Цэргийн насны залуусын цэрэгт явах сонирхол жилээс жилд өсдөг хэдий ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хасагдаж буйг Цэргийн штабаас хэлээд аймгийн ЭМГ, сумын ЭМТ-үүд цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх …

Дэлгэрэнгүй »

Буур аваргын нэрэмжит “Аваргын гараа 2019” өсвөрийн үндэсний бөхийн тэмцээн боллоо

МУ-ын үндэсний спортын гавъяат тамирчин Даян аварга “Буур” Н.Жамъянгийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан “Аваргын гараа” үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан 10 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо зохион байгуулагдлаа.   Барилдаанд нийт 13 байгууллагын 108 тамирчин оролцож 3 насны ангиллаар өрсөлдсөнөөс: Багийн дүнгээр: – 1-р байрт Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл …

Дэлгэрэнгүй »

Сумдын удирдлагуудын ээлжит цахим хурал боллоо

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагуудын удирдлагууд- сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сургууль, цэцэрлэг, ЭМТ, Соёлын төвийн эрхлэгч, дарга нарыг хамруулан өнөөдөр онлайн хурлыг анх удаа зохион байгууллаа. Онлайн хурлаар хариуцлагатай, уялдаа холбоог сайжруулах, шуурхай байх зорилгын хүрээнд Засаг даргын захирамжийн биелэлт, албан даалгавар, хүн амын өрхийн мэдээллийн …

Дэлгэрэнгүй »

Бүтээн байгуулалт

Батцэнгэл суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын ЗДТГ-ын шинэ барилгыг “Заг инженеринг” ХХК барьж байна. Өнөөдрийн байдлаар газар шороо суурийн ажил хийгдэж, 1-р давхрын багана, дам нуруу, хучилтын цутгалтын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 25 хувьтай байна. Уг барилгыг гүйцэтгэгч компани 2020 оны 8-р сарын 22-нд хүлээлгэж өгнө.

Дэлгэрэнгүй »

МЭНДЧИЛГЭЭ

Ахмад настай азай буурлууд Та бүхнийхээ амар мэндийг эрж, намрын дунд сарын налгар сайхан өдрүүдийн мэндийг хүргэе. Арын сайхан хангай нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зорилусан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дуурайлал авч байдаг …

Дэлгэрэнгүй »

Архангай аймгийн хэмжээнд 9469 ахмад настан аж төрж байна

Үүнээс 6072 нь эмэгтэй байна. Аймгийн Ахмадын хорооны 2019 оны хагас жилийн судалгаагаар 70 хүртэлх настай 5673, 71-80 хүртэл настай 1780, 81-90 настай 637, 91-100 настай 88, 101-ээс дээш настай 5 ахмад настан байна. Өөрөөр хэлбэл нийт ахмадын 60 хувь нь 70 хүртэлх настай ахмадууд байгаа юм. Ахмад настнуудын хөдөлмөр …

Дэлгэрэнгүй »

Сумын засаг даргын нэрэмжит саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, саальчдын баяр болов

Саальчин бүсгүйчүүдийн сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг өвлүүлэн үлдээх, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах, олон нийтэд сурталчлах, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, малчин залуусын нийгмийн идэвхи оролцоог идэвхжүүлэх зорилгоор Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит “Саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, саальчдын баяр” хоёрдугаар уралдааныг 09 дүгээр сарын 11-ний өдөр сумандаа …

Дэлгэрэнгүй »