ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ

Батцэнгэл сум нь 353.653 га хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, 1149 өрх, 3759 хүн амтай, 334,935 толгой малтай. Улаанчулуу, Хөнөг, Дэл, Баян-Уул, Цац, Дайрбор зэрэг засаг захиргааны 6 багтай.

Засаг даргын Тамгын газар нь 1992 оны 5 дугаар сард шинэ үндсэн хуулийн дагуу Засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтад орж “Тамгын газар” нэртэй болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.

Сумын Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд төрийн анхан шатны нэгжийн удирдлага, Засаг даргын ажлын албаны үйл ажиллагааг хариуцаж, Засаг даргын дэргэдэх төсвийн байгууллага, албад мэргэжилтнүүдийг  захиргааны удирдлага зохион байгуулалтаар ханган, иргэдэд хуульд заасан төрийн үйлчилээг хүргэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

You may also like...