ТҮҮХЭН АЛДАРТНУУД
Батцэнгэл сумаас Хөдөлмөрийн баатар 2, Монгол улсын гавьяат тээвэрчин 3, Монгол улсын гавьяат жүжигчин 1, Хүний гавьяат эмч 2, Монгол улсын гавьяат тамирчин 5, Монгол улсын гавьяат дасгалжуулагч 1, Соёлын гавьяат зүтгэлтэн 2 төрөн гарсан байдаг. Тэдгээрээс дурьдвал Батцэнгэл сумын анхны Хөдөлмөрийн баатраар Рэнцэнгийн Ёндон 1965 онд шагнагдаж, 1968 онд Монгол улсын гавьяат тээвэрчин цолыг хүртэж байжээ. Мөн Монгол улсын гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу 2022 онд хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Бөхийн өлгий болсон уг нутгаас Алдарт Луу гүний Г.Вандан аварга, Дархан аварга Г.Өсөхбаяр, МУ-ын заан “нисэх”-ийн Д.Лувсан, Улсын заан Д.Хишигдорж, МУ-ын харцага Б.Жавхлантөгс,Т.Мөнгөнцоож,Н.Алтансүх,Г.Батбаяр,Б.Зоригтбаатар нарын 5 харцага, МУ-ын начин Хас, Пүлчин,Содномжамц, Жамсранжав, гавъяат дасгалжуулагч улсын начин С.Эрдэнэбат, Л.Энхбаяр, Л.Өлзийбаяр, Г.Батбаатар, Л.Шинэбаатар, Ж.Дагва-Очир нарын зэрэг улсын цолтнууд төрсөн гарчээ.
Мөн жудо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, цэргийн арслан Л.Отгонбаатар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт аймгийн начин Ө.Дүүрэнбаяр, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Сумъяа, мэргэжлийн сумогын дээд зиндааны бөх Ичиножү, мөн олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт зэрэг тамирчид тус сумаар овоглодог.
Төрийн зүтгэлтэн МУ-ын их хурлын гишүүн Ж.Мөнхбат/ МУ-ын сайд асан/, эрдэмт мэргэн хувраг Доржжанцан, хувилгаан Олзвой зэрэг олон мяндагтан лам хуврагууд,мМУ-ын хүний гавъяат эмч Ө.Энхтуяа, гавъяат эмч Дашдэндэв нарын алтан гарт эмч нар, МУСГЗ Г.Жамц, МУГЖ Дэлгэржаргал, яруу найрагч Б.Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын төлөөлөл,хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Санжаа тэргүүтэй эрдэмтэн мэргэд, МУ-ын хөдөлмөрийн баатар Г.Ёндон, Хөдөлмөрийн баатар МУГТээвэрчин Норовсамбуу тэргүүтэй хөдөлмөр бүтээлийн эзэд, МУ-ын аварга малчид, Алтан төлийн эзэд, аргамаг хүлгийн эзэд уяачид олноор төрөн гарсан алдартан сайчууд олонтой.