ЧАНАРЫН БОДЛОГО

   ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛСЫН ХАРАА  

Дэд бүтцийг хөгжүүлэх, нэгдсэн халаалтын систем, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг бий болгох замаар, иргэдийн ажиллаж, амьдрах, хөгжих боломжийг бүх талаар хангахад чиглэгдэнэ.

   ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО   

Зам дагасан хөгжил дэд бүтцийг бий болгож, хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хүний ажиллаж, амьдрах, хөгжих орчинг бүх талаар хангах замаар сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллахад оршино.

Засаг даргын Тамгын газар нь  хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон “ЭРХЭМ ЗОРИЛГОО” хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийн зорилтоо дараах байдлаар тодорхойлж байна.